Хатан хаан iPad планшет захиалав

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хатан хаан iPad планшет захиалав

Их
Британийн хатан хаан II Элизабет Хунтайж Уильям, Харри нарыг Apple-ийн
iPad планшетийг хэрэглэж суугааг хараад өөртөө нэгийг захиалсан тухай
“Sun” сонинд бичжээ. Sun-д бичсэнээр хатан хаанд iPad планшет маш их
таалагджээ. Харин Букингэмийн ордноос Sun сонины нийтлэлд тайлбар
өгөхөөс татгалзсан байна.

Өдгөө 85 настай хатан хаан техник
технологитой харьцахдаа харьцангуй туршлагатай бөгөөд тэрбээр одоогоос
арваад жилийн өмнө гар утас хэрэглэж эхэлжээ. Хатан хаан 2007 онд гар
утсаа сайжруулж, BlackBerry хэрэглэж байсан бол өнгөрсөн жил түүнийг
Research In Motion компанийн төв байраар зочлох үед компанийн зүгээс
цагаан өнгийн BlackBerry Bold гар утсыг бэлэглэжээ. Хатан хааны хувьд
Apple цоо шинэ брэнд биш юм. Тэрбээр 2005 онд саарал өнгийн мини
iPod-ийг худалдан авч байсан бол дараа нь 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама Букингэмийн ордонд зочлохдоо хатан хаанд мөн л iPod
тоглуулагчийг бэлэглэж байжээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж