УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэн ч санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэн тул төрхөмдөө буцлаа.
Өнгөрсөн онд Засгийн газар дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч УИХ-аас буцаах шийдвэр гаргаж байсан юм. Улмаар Засгийн газар хоёр дахь удаагаа хуулийн төслийг өргөн мэдүүлсэн ч дахин унасан нь энэ.
Хуулийн төсөл унахад нөлөөлсөн гол шалтгаан нь, одоо хэрэгжиж байгаа хуулийн төслөөс нэг их чанарын өөрчлөлт ороогүй төсөл гэж гишүүдийн олонхи үзсэн юм.
Г.ДАРЬ