Цөмийн хаягдал хадгалах хэлэлцээр хийгээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдал хадгалах хэлэлцээр хийгээгүй гэв

Гадаад харилцааны яамны цөмийн асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд н.Ундраа, “Мон атом” компанийн захирал Р.Бадамдамдин нарын албаны төлөөлөгчид Төрийн ордны хэвлэлийн танхимд мэдээлэл хийлээ. Тэд сүүлийн хоёр өдөр хэвлэлээр шуугиж байгаа Монголд цөмийн хаягдал хадгалах тухай асуудлаар байр сууриа илэрхийлж, “Монголд гадны улсын цөмийн түлшийг хадгалах, булшлах тухай асуудал байхгүй. Японы хэвлэлд гарсан мэдээллийн талаар залруулга хийх тухай хүсэлтийг явуулах болно” гэсэн юм. Түүнчлэн “Цөмийн эрчим хүчний менежментийн талаарх хамтарсан уулзалтыг энэ асуудалтай холбож ойлгоод байгаа нь асуудлыг өөрөөр харахад хүргэж байна" гэв.

Одоогоор манай улсад 63 мянган тонн ураны нөөц тогтоогдоод байгаа бөгөөд судалгааг эрчимжүүлвэл  нэг сая гаруй тонн хүртэлх нөөц илрэх боломжтойг судлаачид хэлж байгаа гэнэ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж