
Тимошенко өнгөрөгч мягмар гарагт Төв мөрдөн байцаах газар очин ээлжит мэдүүлгээ өгсөн ба түүнийг сөрөг хүчний “БЮТ-Батькивщина” жигүүрийн ардын депутат Сергей Власенко дагалдан очжээ. Тимошенко Ерөнхий прокурорт хандан түүнийг өөрийн өмгөөлөгчөөр авах хүсэлтээ нэг биш удаа гаргаж байсан ажээ.
“Бид гомдлоо ил тодоор шүүхээр авч үзүүлэх хүсэлтэй” гэж Тимошенко сэтгүүлч нарт мэдэгдсэн бол Власенко уг гомдлыг авч хэлэлцэх хугацаагаа шүүх зөрчсөн гэж хэлжээ. “Байгалийн хийн” хэргээс өмнө Тимошенкод албан тушаалаа урвуулан ашиглаж Төсвийн хууль зөрчсөн хэмээн хоёр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
Ш.МЯГМАР