Рохо удаан хугацааны дараа гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Рохо удаан хугацааны дараа гарч ирлээ

Сумог орхиод багагүй хугацаа үдсэн экс сумоч Рохо өнгөрсөн долоо хоногоос олны өмнө ил гарах болжээ. Тэрээр өөрийн төрсөн нутагтаа сумочид бэлтгэх сургууль байгуулах хүсэлтээ Москва хотын захирагчид өргөн мэдүүлсэн байна.

Рохо саяхан өгсөн ярилцлагадаа “Хэдийгээр сумогоос зүй бусаар хөөгдсөн ч сумод би хайртай. Энэ спортоор цаашид Оросын олон хүүхэд хичээллээсэй гэж хүссэн учраас Москвад тусгай сургууль байгуулахыг зорьж байгаа. Тиймээс миний хүсэлтийг хотын захирагч хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад Японы дэвжээд болон сумогийн холбоотой нягт ажиллахаар зорьж байгаа. Ирэх сард Японд дахин очно” хэмээн ярьжээ.

Д.Булган
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж