Огцруулах асуудлыг хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2014.05.15-нд нийтлэгдсэн

Огцруулах асуудлыг хэлэлцэхгүй

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Нэгдсэн чуулганаар өнөөдөр хэлэлцэгдэх ёстой байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэнгүй. Учир нь огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүн О.Баасанхүү “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад бичгээр ирүүлсэн байна. Нэгэнт өргөн барьсан гишүүн огцруулах хүсэлтээ татаж авсан тул хуулийн дагуу Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэх боломжгүй боллоо. Харин өнгөрсөн баасан гаригт Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага авсан МАН-ын бүлэг О.Баасанхүү гишүүнийг тогтоолын төслөө татаж авсанд нэлээд бухимдуу байна. Нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Б.АНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж