YouTube Холливудын шилдэг кинонуудыг түрээслүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

YouTube Холливудын шилдэг кинонуудыг түрээслүүлнэ

YouTube
сүлжээ Холливудын алдартай кинонууд болон гадаадын шилдэг кинонуудыг 99
центээс 3,99 ам.долларын үнэтэйгээр прокаталж эхэллээ. Түрээслүүлж буй
кинонуудын дотор Оскарын шагналт Хааны айлтгал, Инсэпшн, Сорвит, Таксины
жолооч зэрэг шилдгүүд багтаж байгаа ажээ.

YouTube дээр
прокатлаж байгаа дийлэнх кинонууд 2,99 ам.долларын ханштай байна. 
Гэхдээ төлбөртэй кинонуудаас гадна олон зуун үнэгүй кино, видео клипүүд
байгаа юм. YouTube компани кино түрээслүүлэх үйлчилгээнийхээ хүрээнд
Time Warner компанийн Warner Bros студи, Sony корпорацийн Sony Pictures
студи, Comcast корпорацийн Universal Pictures, Lions Gate
энтертайнментуудтай гэрээ хийсэн байна. Хэрэглэгчид киног түрээслэж
авахын тулд YouTube дээрх бүртгэлээ шинэчлэх шаардлагатай юм. Түүнчлэн
төлбөрөө төлөөд киногоо үзэж эхэлсэн бол 24 цагийн дотор эхлүүлсэн
киногоо дуусгах ёстой ажээ.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж