18-аас дээш насныханд 70 мянган төгрөг өгч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

18-аас дээш насныханд 70 мянган төгрөг өгч эхэллээ

1.5 сая төгрөгийг эхлэл болсон 70 мянган төгрөгийг өнөөдрөөс 18-аас дээш насныханд өгч эхэллээ. 18-аас дээш насныханд 70 мянган төгрөг олгоход 115 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөнгөө авахыг хүссэн иргэд иргэний үнэмлэх болон хуулбарын хамт, хоёр хувь зурагтай очиход л хангалттай гэнэ. Өөр ямар нэгэн бичиг баримт шаардах ёсгүй аж. Цагаан сараас өмнө ахмадууд, хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд энэ мөнгийг олгосон юм. Тухайн үед 1.1 сая гаруй иргэн 70 мянган төгрөгөө авчээ.
Намуудын амласан 1.5 сая төгрөгөөс 2012 он хүртэл 500 мянган төгрөгийг бэлнээр олгох, үлдсэнийг нь эрүүл мэнд, боловсролын даатгал, орон сууцны төлбөр хэлбэрээр өгөх юм. Үүнээс 60 тэрбум төгрөгийг аймаг, сум, дүүрэг хороод дахь Хүний хөгжил сангийн дансанд байршуулчихсан гэнэ.
Харин цэрэгт байгаа залуус халагдсаныхаа дараа, ял эдэлж буй иргэд ШШГЕГ-ын санхүүгийн албаар дамжуулан нэрийн дансандаа мөнгөө хийлгэх аж.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж