Татвараа хугацаандаа амжиж төлөөрэй

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Татвараа хугацаандаа амжиж төлөөрэй

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураалт дуусахад 14 хоногийн хугацаа үлдээд байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хувьд албан татвар төлөхдөө идэвхтэй биш байгааг татварын албаныхан хэлж байна. Хэдийгээр хоёр сар шахам үргэлжилж байгаа ч хүмүүс татвар төлөх хугацаа тавдугаар сарын 31-ээр тасалбар болно гэдгийг анзаарахгүй, хойрго хандах байдал ажиглагдаж байгаа юм байна. Тиймээс хувьдаа болон албан байгууллагадаа автомашинтай хэн боловч хуульдп заасан хугацаанд амжиж татвараа төлж барагдуулахыг Чингэлтэй дүүргийн татварын албанаас анхааруулж байна. Тус дүүргийн харъяа иргэд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг доорх байршилд өдөр бүр очиж тушааж болох нь. Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “ Нэг Цонхны “үйлчилгээ,
  • Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Лхатүшиг” худалдааны төв
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны байранд өдөр бүр өглөөний 08.00-17.00 цагт  хурааж байгаа юм байна.

 

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж