Дорнод аймгийн залуучуудын холбооноос аймгийнхаа нийт залууст зориулж, "Баар руу биш заал руу явцгаая" уриалгыг дэвшүүлэн аян зарласан байна. Аяны нээлтийн үеэр хөлбөмбөг сонирхогч залуусын нөхөрсөг тоглолт болжээ. Мөн энэ сарын эхээр Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооныхон аймагтаа “Спирт үү, спорт уу” аяныг нээсэн байна. Аяны хүрээнд 25 хоногийн турш өглөө бүр нийтийн гүйлт хийж байгаа гэнэ. Цаашид МЗХ-ноос санаачилсан “Спирт үү, спорт уу” аяныг 21 аймагт үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. “Спирт үү, спорт уу” аяны нээлтийг нийслэл хотод ирэх зургадугаар сард хийнэ.
Д.ЦЭЦ