Сөүлийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Ким Мин Сок “Пхеньян удахгүй алга болно” гэж хэлснийхээ төлөө өндөр үнэ төлөх болно гэж Хойд Солонгос өмнөд хөршдөө хатуу сануулжээ.
“Энэ галзуу нохойг чанга хуцаж байхад бид гараа эвхээд сууж болохгүй” хэмээн Хойд Солонгосын албаныхан “Уриминжоккири” (Зөвхөн манай үндэстэн) сайтад өгүүлснийг “Associated Press” иш татжээ. “Ким Мин Сок бодлогогүй үг хэлснийхээ төлөө ноцтой гэсгээл хүлээнэ” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна. Үүнээс өмнө Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдэхдээ Хойд Солонгос гэсэн зөвхөн нэг хүний (Ким Чен Ун) төлөө байдаг улс удахгүй алга болно гэж хэлсэн байжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг “хөгшин биеэ үнэлэгч”, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг “хорлонтой хар сармагчин” гэж нэрлэсэн Хойд Солонгосын цуврал доромжлолын дараа Сөүлийн БХЯ уг мэдэгдлийг хийсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР