Монгол бүсгүй гадаад саятныд хоригджээ

Хуучирсан мэдээ: 2014.05.14-нд нийтлэгдсэн

Монгол бүсгүй гадаад саятныд хоригджээ

Энэтхэг гаралтай Их Британийн саятан Сожа Сожай гэгч 56 настай эрэгтэй олон бүсгүйг хүчээр эхнэрээ болгож, Араб загварын тансаг харшдаа хорьж байсан нь илэрсэн талаар www.dailymail.co.uk сайт мэдээллээ. Тэрээр Испанийн өмнөд хэсгийн Коста-дель-Солийн Марбелья хотод орших түрээсийн тансаг харшдаа есөн бүсгүйг хорьж байсны дунд Монгол Улсын иргэн байсан гэнэ. Хохирогч бүсгүйчүүд ОХУ, Герман, Монгол, Казахстан улсаас Английн Лондон хотноо загварын чиглэрээр суралцаж байхдаа Сожа Сожайтай танилцсан гэх мэдээлэл байна. Сожа Сожай хохирогч бүсгүйчүүдийг загварын ертөнцөд амжилт олоход нь тусална хэмээн хуурч, аргандаа оруулдаг байжээ. Саятан эрэгтэйн бусармаг хэргийн хохирогч бүсгүйчүүдийн нэг нь Испанийн цагдаагийн газарт  гэр бүлийн хүчирхийллийн хэргээр гомдол гаргаснаар энэ хэрэг илэрсэн байна. Сожа Сожай хохирогч бүсгүйчүүдээс есөн сараас долоон насны долоон хүүхэдтэй болсон байгаа гэнэ.

Газрын тосны магнат, саятан Сожа Сожай нь нэг үе ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама нартай нөхөрлөж явсан аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: www.dailymail.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж