Д.Зоригт сайдыг огцруулахгүй гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Д.Зоригт сайдыг огцруулахгүй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Тус нам Удирдах зөвлөлийн хуралдаанаараа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын асуудлыг авч хэлэлцээд огцруулахгүй хэмээн үзжээ. Ийм шийдвэрийг гаргахдаа тэд “Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон шийдвэр гаргахад хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийсэн сайдыг түүгээр нь шалтгаан хийж огцруулах гэж оролдож байгаа нь үндэслэлгүй шалтгаан хэмээн үзсэн байна. Мөн Тавантолгойн ордыг 40 жилийн турш яриад эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй. Энэ ажил мөн хамтарсан Засгийн газрын үед биеллээ олж, хэрэгжих гэж буй. Тийм учраас МАН-ын Удирдах зөвлөл асуудалд бодитой хандах ёстой хэмээн үзжээ. Одоо Удирдах зөвлөл энэхүү шийдвэрээ УИХ дахь МАН-ын бүлэгт танилцуулж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж