Фото мэссэжийн үйлчилгээ үзүүлэгч Snapchat арр-тай холбоотой хэрэг шийдвэрлэгджээ. АНУ-ын Холбооны худалдааны комисс Snapchat-ийг хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчдийн илгээсэн фото зургийг аюулгүй байдлыг хадгалах үүднээс серверээс устгадаг хэмээн худал мэдээлэл өгсөн гэж буруутгаад байсан юм.
Энэхүү хэргийг хэлэлцэн шийдвэрлэж Snapchat дахин хэрэглэгчдийг төөрөгдүүлэх мэдээлэл гаргахгүй байх ба хэрэглэгчдийн нууцлал аюулгүй байдлыг хангах хөндлөнгийн компаниар 20 жилийн турш мониторинг хийлгэх шийдвэрийг АНУ-ын Холбооны худалдааны комисс гаргажээ.
Уг арр нь андройд болон iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан хувилбартай ба өдөрт 700 сая фото болон видео мессеж илгээгддэг аж.
Т.БИЛГҮҮН