Монголын Волейболын холбоо, "Витафит" групп хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах "Хаврын нээлттэй тэмцээн"-ийн II тойргийн сүүлийн тоглолтууд өчигдөр(05.13) Спортын төв ордонд болж, хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.
Эрэгтэй зургаа, эмэгтэй таван баг өрсөлдөж буй тус тэмцээний хоёр тойргийн нийлбэр дүнгээр эрэгтэйчүүдийг "Хасу Мегастарс", эмэгтэйчүүдийг "Энагурэ" баг тус тус тэргүүлсэн байна.
Эрэгтэй:
1. "Хаус Мегастарс"
2. ОБЕГ-ын "Аврагч" баг"
3. ДЦС-IV ТӨХК-ний "Эрчим ТЭЦ-IV"
4. "Алтайн барс" баг
Эмэгтэй:
1. "Энагурэ"
2. ДЦС-IV ТӨХК-ний "Эрчим ТЭЦ-IV"
3. Сүхбаатар аймгийн "Цайрт-Минерал" баг
4. "Монти" багууд тус тус шалгарлаа. Нэгдүгээр байраар шалгарсан баг дөрөвдүгээр байраар шалгарсан багтай, хоёр, гуравдугаар байраар шалгарсан багууд тус тус хоорондоо тоглох юм. Түрүүлж хоёр хожсон баг аваргын төлөө тоглох эрхийг авах бол хожигдсон баг хүрэл медалийн төлөө тоглоно.
Хагас шигшээ тоглолт өнөөдөр 12:00 цагаас Спортын төв ордонд эмэгтэйчүүдийн тоглолтоор эхэлнэ.
Өнөөдрийн тоглолтын хуваарийг танилцуулья:
Эмэгтэй:
12:00 "Энагурэ" vs "Монти" эм
14:00 "Цайрт-Минерал" vs "Эрчим"
Эрэгтэй:
16:00 "Алтайнбарс" vs "Хасу Мегастарс"
18:00 "Эрчим" vs "Аврагч" тус тус эхний тоглоно.
Шигшээ тоглолтууд ирэх долоо хоногийн лхагва, пүрэв, баасан гаригуудад буюу тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно.
Ч.БОЛОР