АНУ-ын бүх гар утас тусгай чиптэй болно

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

АНУ-ын бүх гар утас тусгай чиптэй болно

Ирэх 2012 оноос эхлэн АНУ-д шинээр үйлдвэрлэгдэх гар утас, смартфонууд гэнэтийн болзошгүй осол, аюултай нөхцөл байдлын тухай анхааруулгыг хүлээн авах тусгай чиптэй болох ажээ. Анхааруулгыг АНУ-ын төрийн удирдах дээд албан тушаалтнууд, мужийн захирагчид өөрийн гар утаснаас илгээх боломжтой юм. Шинэ системтэй гар утаснуудаар илгээгдэж буй анхааруулга гар утас хэрэглэгчдэд ямар ч саадгүй шууд хүрэх горимтой гэнэ.
Нью Йорк хотын захирагч Майкл Блумберг “Аливаа осол, хүнд нөхцөл байдлын үед иргэдэд тодорхой, бодитой мэдээлэл хүргэх нь маш чухал гэдгийг есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа бид сайтар ойлгож авсан” гэжээ. Иргэдийн гар утсаар тусгай анхааруулга өгөх төсөл ирэх оноос Нью Йорк хотод эхэлж, цаашлаад Вашингтон болон бусад томоохон хотуудад хэрэгжих юм байна.  

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж