Энэ сарын 15-18 ны өдөр 15.00 цагаас Улсын драмын эрдмийн театрын өмнө “ICE Mongolia-2014” үзэсгэлэн худалдаа нээгдэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа дөрвөн хоног үргэлжлэх бөгөөд гадаадын 20 гаруй байгууллага оролцох юм байна. Үзэсгэлэнгийн үеэр барилгын материалын болон орон сууцны худалдаа өрнөх юм байна. Энэ үеэр 10 хүртэлх хувийн хямдралтай худалдаа явуулах гэнэ. Монголд жилдээ барилгын чиглэлээр 5-6 олон улсын болон дотоодын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагддаг аж. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн онцлог нь Монголын барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал юм байна.
Ч.ОДОНЧИМЭГ