Алтанбулагийн чөлөөт бүсийг туршилтаар ажиллуулна

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Алтанбулагийн чөлөөт бүсийг туршилтаар ажиллуулна

Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хил орчмын худалдааг сэргээх бодлого барьж буй аж. Энэ хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсийг зургадугаар сардаа багтаан туршилтын журмаар ажиллуулахаар болжээ. Чөлөөт бүсийн асуудлаар ОХУ-тай ойлголцолд хүрэхэд ойрхон байгааг өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн бөгөөд “Хоёр талаас худалдаа наймааны чөлөөт эргэлт оруулахын тулд чөлөөт бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлэх талд Засгийн газар шуурхай ажиллах ёстой” гэсэн юм.

Уг туршилт амжилттай болбол араас нь Замын-Үүд, Бичигт, Цагаан нуур, Эрээнцавт худалдааны чөлөөт бүсийг нээх гэнэ.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж