Азтануудын нэрс тодорчээ

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

Азтануудын нэрс тодорчээ

“Буянт-Ухаа 1” хороололд байр авах азтануудыг тодруулах  шууд нэвтрүүлэг өнгөрсөн амралтын долоо хоногийн бямба, ням гаригт олон нийтийн телевизээр явагдсан. Тус хороололд 1764 айлын орон сууц ашиглалтад орж байгаагаас 1540 байрны эзэн тодроод байгаа юм. Сугалаанд оролцоож байр авах эрхтэй болсон эдгээр иргэдийн нэрсийг ТОСК-аас албан ёсоор зарлаж байна. “Буянт-Ухаа 1” хорооллоос орон сууц авах хүсэлтээ илэрхийлж нийт 9094 иргэн Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машинд бүртгүүлснээс 3159 нь журамд заасан шаардлагад тэнцээгүй учир хасагдсан юм. Үлдсэн 5935 хүний дунд явуулсан сугалаанаас 1540 иргэн тус хорооллоос байр худалдан авах эрхтэй болоод байна. Сугалаа залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч гэсэн зорилтот бүлгээр хуваагдаж явсан бөгөөд бүлэг тус бүрээс азтанаар тодорсон хүмүүсийн нэрсийг http://tosk.gov.mn/archives/1476 хаягаар орж харж болох юм.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж