FIFA-2014: Английн бүрэлдэхүүн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.05.13-нд нийтлэгдсэн

FIFA-2014: Английн бүрэлдэхүүн тодорлоо

Премьер лиг өндөрлөсний дараах өдөр шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлана гэсэн ёсоороо Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Рой Хожсон Бразилийг зорих багаа өчигдөр /V.12/ олон нийтэд танилцууллаа. Гол төлөв залуу тоглогчдыг багтаасан шигшээ багийн бүрэлдэхүүнд 20 настай Росс Баркли, түүний хамт “Эвертон”-д хүчин зүтгэдэг Жон Стоунс нар багтсан бол “Челси”-гийн Эшли Коул энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих болж байна.

Өөрийн сонгосон багийнхаа талаар Хожсон “Шийдвэр гаргах амаргүй байлаа. Гэхдээ энэ баг улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй гэж итгэж байна” хэмээн ярьжээ.

“Гурван арслан” зургадугаар сарын 14-нд Италийн эсрэг дэлхийн аваргын эхний тоглолтоо хийнэ. Залгуулаад Уругвай болон Коста Рикатай тоглох хуваарьтай билээ. Сануулахад, Рой Хожсон энэ удаад үндсэн тоглогчдоос гадна нөөц долоон тоглогч нэрлэсэн бөгөөд дэлхийн аваргыг зорих 23 тоглогчоо эцсийн байдлаар зургадугаар сарын 2-нд зарлах учиртай.

ДАШТ-д оролцох Английн багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Фрейсер Форстер /Селтик/, Бен Фостер /Уэст Бром/, Жо Харт /Ман Сити/

Хамгаалагч: Лейтон Бейнс /Эвертон/, Гари Кахилл /Челси/, Фил Ягьелка /Эвертон/, Глен Жонсон /Ливерпуль/, Фил Жонс /Ман Юнайтед/, Люк Шо /Саутэмптон/, Кри Смоллинг /Ман Юнайтед/

Хагас хамгаалагч: Росс Баркли /Эвертон/, Стивен Жеррард /Ливерпуль/, Жордан Хендерсон /Ливерпуль/, Адам Лаллана /Саутэмптон/, Фрэнк Лампард /Челси/, Жеймс Милнер /Ман Сити/, Алекс Окслейд-Чамберлейн /Арсенал/, Рахим Стерлинг /Ливерпуль/, Жэк Уилшер /Арсенал/

Довтлогч: Рики Ламберт /Саутэмптон/, Уейн Рүүни /Ман Юнайтед/, Даниэл Старриж /Ливерпуль/, Дэнни Уэлбэк /Ман Юнайтед/

Нөөц: Жон Радди /Норвич/, Жон Флэнаган /Ливерпуль/, Жон Стоунс /Эвертон/, Майкл Каррик /Ман Юнайтед/, Том Клеверли /Ман Юнайтед/, Энди Кэрролл /Уэстхэм/, Жермейн Дефо /Торонто/

Б.БИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж