Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн, сум орон нутгаа хөгжүүлэхэд хамгийн санаачилгатай ажилласан дөрвөн сумыг Шилдэг сумаар шалгаруулсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шилдэг сумдыг зарласан бөгөөд тэдгээр дөрвөн сумын Засаг дарга нар өнөөдөр 10.30 цагт Төрийн ордон ёслол хүндэтгэлийн өргөөнд шагналаа гардан авна. Хоёр жилд нэг удаа шалгаруулдаг шилдэг сумаар энэ жил Дорнод аймгийн Дашбалбар, Төв аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэмандал, Ховд аймгийн Үенч сумд шалгарчээ. Өмнөх шалгаруулалтад Сүхбаатар амйгийн Сүхбаатар сум манлайлж байсан юм.
Д.ЦЭЦ