Аймгийн арслан Чи.Батчулуун түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Чи.Батчулуун түрүүлжээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын харьяат Монгол улсын хүчит арслан “Хужаа” хэмээх Өлзийтийн Чүлтэмсүрэнгийн нэрэмжит аймаг цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан өнгөрөгч бямба гарагт буюу 2014-05-10 өдөр ШУТИС-н төв заланд болж өнгөрлөө. Энэхүү барилдааныг Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Рашаант сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, “Эрчим Булнай” ХХК-н ерөнхий захирал Нацагдоржийн Нямдаваа ивээн тэтгэж Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, хурц арслан Ө. Чүлтэмсүрэнгийн үр хүүхдүүд хамтран зохион байгуулав.
            

Тус барилдаанд а.а Д.Цэвэлсодном, а.а Чи.Батчулуун, а.а Ш.Пүрэвгарьд, а.з Б.Шаравнямбуу, ц.з Э.Тулга, а.х Б.Бат-Өлзий, а.х Б.Төрмагнай, а.х Т.Бэгзсүрэн, а.х Б.Төмөрбаатар, а.н.н Н. Жаргалбат, а.н.н Б.Даваадорж, а.н Б.Пүрэвдорж, а.н А.Хосбаяр, а.н Б.Отгонцоож, а.н Б.Даваа-Очир, а.н Ц.Сандагдорж, а.н Ш.Баяржаргал, а.н Ч.Мөнхтогтох, с.з Б.Чимэдвандан, с.з Т.Хайдавдорж, с.з Г.Балжинням, с.з Х.Дарамзагд, с.з С.Доёддорж нарын зэрэг хүчит 64 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Шижир Голд” ХХК, “Идэр” дээд сургуулийн бөх а.а Чи.Батчулуун түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат а.н Б.Пүрэвдорж үзүүрлэсэн бол Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул а.х Б.Төрмагнай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат а.х Б.Бат-Өлзий нар их шөвөгт шалгарлаа.     

Эх сурвалж: Хөвсгөлийн хүчтэн бөхийн дэвжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж