Сүүлийн үед эх хэлээ мартаж байгаад Өвөрмонгол залуус эмзэглэн долоо хоногийн нэг өдрийг зөвхөн Монгол хэлээр ярьдаг байх санаачилгыг Хөх хотод гаргажээ. Энэхүү саналыг засаг, захиргааны зүгээс дэмжихгүй нь ойлгомжтой учраас залуус сошиал ертөнцөөр энэ тухайгаа уриалсан байна. Одоогоор энэхүү саналыг олон мянган өвөрмонголчууд дэмжээд байгаа гэнэ. Харин ӨМӨЗО-ны төрийн байгууллагууд энэ саналыг хэрхэн хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Монгол хэлээрээ ярихад эв саналаараа нэгдэхэд л шийдэгдэх асуудал гэж санаачлагчид нь дүгнэж байна.
Л.ХАЛИУ