Галын хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Галын хохирлыг тогтоохоор ажиллаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн цайны газарт өнгөрсөн бямба гаригт /05.10/ гал гарсан. Галын улмаас худалдааны төвийн урд хэсэгт байрлах 30х10 метрийн хэмжээтэй сэндвичин өргөтгөлийн цайны газрын хоол бэлтгэх дөрвөн өрөө, дээвэр, хана, тааз, дотор эд хогшил, зэргэлдээх павилионы дээвэр, хана шатсан байна. Галын дуудлагын дагуу онцгой байдлын 70 гаруй алба хаагч гал унтраах зориулалтын 10, аврах ажиллагааны нэг автомашинтайгаар шуурхай ажилла, галыг бүрэн унтраажээ.

Эх сурвалжууд тус цайны газар хийн баллон дэлбэрснээс гал гарсан гэж мэдээлж байгаа. Харин албаныхан “Галын шинжээчид гал гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа. Одоогоор мэдээлэх боломжгүй” гэх тайлбар өгч байгаа юм.

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст галын хохирлын хэмжээг тогтоохоор шалгаж эхэлсэн байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж