Зэс хайлуулах үйлдвэрийн талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэрийн талаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан ид үргэлжилж байна. Тус хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн мэдүүлсэн Зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Ингэхдээ Зэс хайлуулах үйлдвэрийг хаана байгуулах нь хамгийн зохимжтой вэ гэдэг дээр гишүүдийн байр суурь өөр өөр байна. Тухайлбал, нэг хэсэг нь “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайуулах үйлдвэр байгуулах ёстой гэсэн саналтай байгаа бол Оюутолгой, Тавантолгой зэрэг орд газраа түшиглүүлэн, говийн бүсэд байгуулах нь хамгийн оновчтой гэж үзэх гишүүн ч байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж