ЖАРГАЛАНТ СУМЫН 2014 ОНЫ 05 ДУГААР САРЫН 09-НЫ ӨДРИЙН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
Тус сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүдийн ая тухтай хичээллэх орчин бүрдүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2 ангийн ширээ сандлыг бүрэн шинэчиллээ. Мөн мэдээлэл зүйн кабинетад иж бүрэн компьютер авч өгсөн байна. Дээрх ажлыг нийт 6,000,000 төгрөгөөр санхүүжүүлсэн байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2014 оны 05 дугаар 08,09-ны өдрүүдийг Бүх нийтээр мод тарих өдөр болгон зарлаж сумын төсвийн байгууллагын албан хаагчид болон иргэд идэвхтэй хамрагдлаа. Бургас, Шар хус, Улиас зэрэг 5858 ширхэг мод тарьсан байна. Цаашид модыг арчлах хамгаалах ажилд 3 иргэнийг урамшуулан ажиллуулахаар боллоо.
Эх сурвалж: http://erdenet.mn