Баянзүрхчүүд мод тарилаа

Хуучирсан мэдээ: 2014.05.12-нд нийтлэгдсэн

Баянзүрхчүүд мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Зарлиг ёсоор  өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, тасаг, албадын алба хаагчид мод тарилаа.

Мөн эл өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг цэцэрлэг, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудын эзэмшлийн талбай дээр мод тарьсан юм. Харин дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Ерөнхий боловсролын 53 дугаар сургуульд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ч.Мэндсайхан 169 дүгээр цэцэрлэгт мод тарьсан юм.

Ерөнхий боловсролын 13 сургуулийн 400 багш, сурагч болон ИТХ-ын төлөөлөгчид 135 нь агч, 130 нь улиас 43 нь шар хуайс гацуур тарьжээ. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 22 цэцэрлэгийн 461 багш ажилтан албан хаагч 330 агч, 45 чацаргана, 50 голт бор, 155 улиас, 35 шар хуайс болон гацуур тарьсан байна.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд Баянзүрхчүүд  285 Улиас, 465 Агч 45  чацаргана, 50 нь голт бор, 78 шар хуайс болон гацуур зэрэг нийт 1000 гаруй мод тарилаа.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж