Дизель түлшний татварыг бууруулав

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Дизель түлшний татварыг бууруулав

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Замын Үүд, Сэлэнгэ, Алтанбулаг,  Эрээнцавын боомтоор орж ирж байгаа дизель түлшийг тонн тутамд 200 мянган төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд дизель түлшний үнэ өсөхгүй байх боломжтой боллоо хэмээн Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга мэдээлэл өглөө. Мөн шатахууны хувьд сарын хэмжээний нөөц байгааг онцоллоо. Гэхдээ иргэдийн хувьд бензин, шатахууныг өмнө авч байсан хэмжээнээсээ илүү ихийг авах болсноор хомсдол үүсгэх болсон гэж анхааруулав. Жирийн үед иргэд 10-20 литр бензин, шатахуун авдаг байсан бол одоо энэ хэрэглээ хоёр дахин өсчээ. Зарим иргэд шатахуун түгээх станцуудаас бензин, шатахууныг поошгоор нь авах болсон аж. Тиймээс иргэдийг жирийн хэрэглээний төвшингөөр авах хэрэгтэй байна гэсэн юм.

ОХУ-ын зүгээс нефтийн бүтээгдэхүүний экспорт дээр хягаарлалт хийж буйтай холбоотойгоор Эрдэс баялаг,  эрчим хүчний яам нь нефтийн бүтээгдэхүүн нэмэлт захиалгаар авахын тулд дэд сайд Т.Ариунсанаагаар ахлуулсан ажлын хэсгийг Москва руу явуулахаар болсон аж. Ажлын хэсэг өнөөдөртөө багтаж ОХУ-руу явах юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж