
“Тунгаа” ТББ-ын тэргүүн Д.Лхавгадорж өнгөрөгч бямба гаригт Туул голын ойролцоох нутаг дэвсгэрээс хайрцагласан 12 хүний чандар, их хэмжээний хуурамч юань олсон гэх мэдээллийг зарим сонин хэвлэлд өгсөн билээ. Уг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Т.Сайнжаргалаас тодруулахад “ чандар олдсон гэх мэдээллийг өгсөн Д.Лхавгадоржийг шалгуулна” гэсэн мэдээлэл өгч байна. Өнгөрөгч бямба гаригт болсон их цэвэрлэгээний үеэр Туул голын ойролцоох нутаг дэвсгэрийг нийслэлийн Цагдаагийн газрын ажилтнууд цэвэрлэсэн бөгөөд ямар ч чандар олдоогүй гэсэн мэдээллийг өгч байна.
Н.Бүжин