Ерөнхий сайд Н.Алтанхуяг мод тарив

Хуучирсан мэдээ: 2014.05.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мод тарив

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьлаа. Энэ өдөр тус хүрээлэнд 35 төрийн байгууллага, аж ахуйн нэгж 1700 гаруй мод тарьжээ.
 
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан юм. Ерөнхий сайдын төсвийн багцаас санхүүжүүлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явган хүний, цана, гүйлт, дугуйн зам болон иж бүрэн спортын талбайг барьж байгаа бөгөөд 300 машины авто зогсоол ашиглалтад ороод байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт оруулж сөүлийн ойн төгөл, газрын усан оргилуурыг ашиглалтанд оруулжээ.
 
Тусгай тэмдэг тэмдэглэгээ бүхий дугуйн, резинэн хучилттай гүйлтийн, зундаа зүлэгжүүлсэн явган хүний зам, өвөлдөө цанын зам болох нийт 2.6 км урттай зам, спортын цогцолбор талбайг 6 дугаар сарын 1-нд хүлээлгэн өгөх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж