Баруун зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь, говийн бүсийн өмнөд хэсэг, Дорнод Монголын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурга. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөсгөлийн уулсаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурга. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.