Сугалаанаас 709-г шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.10-нд нийтлэгдсэн

Сугалаанаас 709-г шалгаруулжээ

“Буянт-Ухаа 1” хорооллын азтан шалгаруулах тохирол өндөрлөлөө. Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-аас хийсэн сугалааг МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-13.00 цагийн хооронд шууд дамжуулсан юм. Сугалааны тохиролын талаар ТОСК-ийн захирал А.Гантулгаас тодруулахад “Өнөөдрийн сугалаагаар нэг, хоёр өрөө байрны тохиролыг явуулсан. Нийт 709 хүн шалгаруулсан. Маргааш үлдсэнийг нь тодруулна. Сугалааны тохиролын талаар даваа гаригт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Үлдсэн сугалааны тохиролыг маргааш МҮОНРТВ-ийн хоёрдугаар сувгаар 10.00-14.00 цагийн хооронд явуулах юм.  “Буянт-Ухаа 1” хорооллын бүртгэлд нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 төрийн албан хаагч, 2392  өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлжээ. Үүнээс тодорхой шалгаруулалт явуулсны дагуу 5935 хүн сугалаанд оролцож байгаа юм. Тодруулбал, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэд хоёр өдөр үргэлжлэх сугалаанд оролцох аж.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж