УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн С.Баярцогт нэгэн хүслээ илэрхийлэв. 2012 оны үр дүнд байгуулагдсан олонхи буюу АН хоёр жилийн өмнө хамтрагчаараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг сонгочихсон. Энэ сонголт одоо ч үргэлжилж байхад АН-ын нэг гишүүн нь МАН-тай эв нэгдлийн Засгийн газар байгуулая гэдгээ шууд зарлачихсан. АН-ынхан МАН-тай хамтрах санаатай байна, анхнаасаа МАН-тай хамтрах байсан гэх мэтээр олон хүн таамаг дэвшүүлж эхлэв. АН-ын зүгээр ч нэг гишүүн биш туршлагатай, Алтангадас фракцийн гишүүн МАН-тай хамтарч, эв нэгдлийн Засгийн газар байгуулая гэсэн нь олон хүний анхаарал татсан биз. Тэрээр хэлэхдээ, Ерөнхий сайдад хандан МАН-д урилга илгээж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах хэлэлцээрт орохыг хүслээ. Энэ үг чуулганы танхимд суусан МАН-ын гишүүдийг баярлуулсан мэдэгдэл хийсэн.
Гэвч энэ асуудалд АН-ын зүгээс арай өөр өнцөгөөр хандаж байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, энэ бүхэн зөвхөн С.Баярцогт гишүүний байр суурь бөгөөд АН-ын байр суурь биш гэдгийг өчигдөр тодотгов. Мэдэгдэлдээ, “Ардчилсан нам 2012 оны УИX-ын сонгуулийн үр дүнгээр ИЗНН болон МАXН-МҮАН-ын “Шударга Ёс” эвсэлтэй хамтарч “Шинэчлэлийн засгийн газaр”-ыг байгуулан ажиллаж байгаа. УИX-ын 2014 оны тавдугаар сарын 8-ны өдрийн чуулганы xуралдаан дээр гишүүн С.Баярцогтын “…үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулаx” туxай хэлсэн үг нь xэлэлцэж буй асуудалтай xолбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрxийлсэн xувь гишүүний байр суурь бөгөөд Ардчилсан Hамын албан ёсны байр суурь биш болоxыг xариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ. МАН-ын намын зүгээс ч АН өөрдсөө учраа олж, өөрсдөө энэ бүхнийгээ хий, бид боломжийг нь олгож УИХ-аар батлах төслүүдийг нь баталж, дэмжиж ирсэн гэдэг байр суурьнаас хандаж байгаа гэнэ. Энэ талаар МАН-ын гишүүд ч бүлгийн дарга нь ч хэвлэлийхэнд хэлчихэв. Улстөрийн нөхцөл байдлаас харвал МАН үнэд орох цаг. МАН-тай хамтрахгүй гэдгээ байнга хэлдэг Н.Алтанхуяг сайд гишүүдээрээ дамжуулж ийм үг чулуудсан нь МАН-ынхныг үнэд ороход хүргэж байна гэж дүгнэх хүмүүс байна.
Тэгэхээр эдийн засгийн хүндрэлээс гарах, эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд заавал МАН-тай хамтрах шаардлагагүй, бид өөрсдөө учраа олно гэдгийг АН-ын хэлж байна. Тэгвэл АН-ын туршлагатай гишүүний хэлсэн эв нэгдлийн Засгийн газар мөрөөдөл байсан, эсвэл С.Баярцогт гишүүний нууцхан хүсэл болж хувирав.
Ш.ОЧ