
Засгийн газраас Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд -Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 километр төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид олгосон. Уг төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг McKinsey &Company” хийж байгаа билээ. Төмөр замын суурь бүтцийг барихтай холбоотойгоор “Үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөлийг УИХ-д мэдүүлэхээр болжээ “Монголын төмөр зам” компани нийт хувьцааны 49 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжихаар төлөвлөөд байгаа бөгөөд хувьцаанаас босгосон хөрөнгөө хоёр дахь төмөр замын суурь бүтцийг барихад зарцуулах юм байна. Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 километр төмөр замыг барихад нийт гурван тэрбум орчим ам.доллар шаардлагатай гэнэ. Үүний дараа Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсаг булаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим км замын суурь бүтцийг барьж эхлэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ