Хэсэг эрдэмтэн судлаачид төрийн ордноо Газрын тухай хуулийн төслийг буцаах шаардлагатай тухай хэвлэлийн хурал хийлээ. Газрын албаны даргаар 35 жил ажиллаж байсан мэргэжилтэн, газрын харилцааны эрдэмтэн судлаачид иргэдийн төлөөлөл ийнхүү хурал зарлах болсон нь УИХ-ын хэлэлцүүлэгт ороод буй Газрын тухай хууль нь үзэл баримтлалаасаа эхлээд дутагдалтай, бодлогогүйгээр боловсруулагдсан гэж үзсэнтэй холбоотой гэнэ.
Хурал зарлагсад “Газрын тухай хуулийн төслийг санаачлагчид нь буцааж татаад дахин боловсруулах ёстой. Эхлээд газрын талаар төрөөс баримтлах бодлоготой больё. Дараа нь газрынхаа хуулийг оруулж ирэг. Газрын асуудал бол Үндсэн хуулийн дараа орох чухал зүйл. Иймд энэ асуудлаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийнхэний үгийг сонсох хэлэлцүүлэг зохиох хэрэгтэй байна” гэсэн байна.
Б.ЭНХ