“Playtime-2014” наадмын тов гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

“Playtime-2014” наадмын тов гарлаа

-Энэ жилийн наадамд хоёр зочин хамтлаг ирнэ-

“Амьд” хөгжим шимтэн сонсогчдын хүсэн хүлээсэн “Playtime-2014” наадмын тов гарлаа. 13 дахь удаагийн наадам энэ жил долдугаар сарын 19, 20-нд “Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. Наадмын зочин хамтлагаар “пост рок” урсгалаар тоглодог “Envy”,  ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлсэн гэгддэг “Мумий Тролль” хамтлагууд ирэх юм байна. ОХУ-ын уг хамтлаг нь “Земфира” хамтлагийг гаргаж ирсэн бөгөөд ийнхүү урилгаар ирэх болсон нь хөгжим сонирхогч залуусын хувьд сайхан мэдээлэл билээ.

Энэ жилийн наадмын тоглолтын тайзны зохион байгуулалт өнгөрсөн жилийнхтэй адил гол болон жижиг хоёр тайзнаас бүтэх бөгөөд Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд болохоороо онцлог ажээ.

Ийнхүү 13 дахь удаагийн “амьд” хөгжмийн хамгийн том наадмын бэлтгэл ажил эхэллээ. Наадамд оролцох хамтлагуудын шалгаруулалт, тасалбар, үйлчилгээний зохион байгуулалт зэрэг явцын мэдээллийг тухай бүрт нь хүргэх болно.

У.БОЛОР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж