
Москва орчмын нэгэн хотын лабораторт хиймэл арьс гарган авах технологийг нээсний дараа энэ санааг анх дэвшүүлсэн. Түлэгдэлт болон хөлдөлтийн дараа арьсыг нөхөх энэ химийн нэгдлийн туршилтыг хийсэн байна. Өвчтөн 3 долоо хоногийн дараа шархны сорвигүйгээр эдгэсэн тухай лабораторийн эрхлэгч Борис Гаврилюк мэдэгдсэн юм.
Орчин үеийн технологиор хүний ихэнх эрхтэнг хиймлээр хийж байгаа бөгөөд хиймэл хүнийг 2045 онд хийж дуусгахаар эрдэмтэд төлөвлөж байна. Онолын хувьд энэ бүгд магадлалтай хэдий ч цаг хугацааны болон судалгаа шинжилгээний ажил асуудлын гол болох ажээ.
Н.Тунгалаг