Өөрөө тэнцвэрээ олдог унадаг дугуй бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Өөрөө тэнцвэрээ олдог унадаг дугуй бүтээжээ

Хүүхэд бүр унадаг дугуй унаж сурах үедээ хэн нэгний туслалцааг авч, унаж бэртэхээс сэргийлдэг. Тэгвэл өөрөө тэнцвэрээ олдог Jyrobike нэртэй унадаг дугуйг бүтээжээ. Энэ дугуйг унах үед танд хэн нэгний туслалцаа огтхон ч хэрэггүй.

Энэхүү унадаг дугуйны урд дугуй нь батерейгаар ажиллах ба тэнцвэрийг хянах төвтэй юм байна. Ингэснээр та унадаг дугуй унаж сураагүй ч гэсэн хэн нэгний тусламжгүйгээр энэхүү дугуйг унаж, аюулгүй явах боломжтой.

Jyrobike ирэх зургадугаар сараас эхлэн 3-8 насны хүүхдүүдэд зориулсан загвараа худалдаалж эхлэх ба насанд хүрэгчдэд зориулсан загвараа ирэх намраас гаргахаар төлөвлөж байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж