Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 69 жилийн ойн өдөр буюу Ялалтын баярын өдөр. Энэ өдөр дэлхий дахинд энх тайвныг тогтоож, хүн төрөлхтний сайн сайхны төлөө амь насаараа дэнчин тавьж тэмцсэн дайчдын дурсгалыг хүн төрөлхтөн хүндэтгэн, ёсолж байна.

Ялалтын баярыг монголчууд нэгэнтээ өргөн дэлгэр тэмдэглэдэг байв. Монголтой, монголчуудтай ойр энэ өдөрт зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөөдөр аугаа их Ялалтын баярын өдөр. Олон хүн нүдэндээ нулимстай тэмдэглэж ирсэн баяр. Ачааны хүндийг бидний ахмад үеийнхэн үүрсэн юм. Удахгүй Улаан талбайд Ялалтын парад эхэлнэ. Оросын баатарлаг ард түмэнд баяр хүргэе. Дорогие друзья, С днем Великой Победы” хэмээн өөрийн facebook, twitter хуудаснаа бичжээ.

Ерөнхийлөгчийн facebook хуудсан дахь Ялалтын баярт зориулсан гэрэл зургаас сонирхуулъя.
 


Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж