
Энэ жилийн мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны тал /Цонжин болдогийн баруун урд/ мод тарина. Мод тарих арга хэмжээний албан ёсны нээлт 12.00 цагт эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.