Зарим газраар хур тунадас, цас орно

Хуучирсан мэдээ: 2014.05.09-нд нийтлэгдсэн

Зарим газраар хур тунадас, цас орно

2014 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн, говийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
 
2014 оны 5 дугаар сарын 10-наас 2014 оны 5 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв:    


  10-нд зүүн зүгийн нутгаар,11-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 12-нд  нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 12-нд зарим газраар, 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 10-нд нутгийн зүүн хагаст, 13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж