Барьцаалагдсан хүүхдүүд нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан хүүхдүүд нутаг буцжээ

Улаанбаатар хотод үйлдвэрлэлийн дадлага хийхээр Дорнод аймгаас ирсэн 10 оюутныг барьцаалж, хүний амь бүрэлгэсэн хэрэг “Цэцэрлэгжилт” компанийн харьяа Мод үржүүлгийн газарт өнгөрсөн лхагва гаригт шилжих шөнө /V.07/ гарсан билээ. Хэргийн талаар тус компанийн захирал Ө.Магсаржавтай утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутнууд одоо хаана байрлаж байгаа вэ. Хариуцаж явсан багштай нь холбогдож болох уу?

-Оюутнууд өнөөдөр Дорнод аймаг руу буцсан. Тэдгээр хүүхдүүдтэй холбоотой хэрэг биш учраас холбогдох боломжгүй.

– Хүүхдүүдэд их хүнд цохилт болсон байх. Байрлуулж байсан байшин нь нэлээд хэцүүхэн газар байсан. Яагаад хүүхдүүдийг ажилчидтайгаа цуг байрлуулж байсан юм бэ?

-Дорнод аймгаас Мод үржүүлгийн газарт бид сүүлийн дөрвөн жил дараалан хүүхдүүд авчирч, дадлагажуулан ажиллуулж байсан. Тэд бүгд мэргэжлийн ангийн оюутнууд байдаг. Бусад мэдээллийг цагдаагийн байгууллага өгөх байх.

-Талийгаач мөн Дорнод аймгийн харьяат гэсэн. Ар гэрийнхнээс нь хүмүүс ирж та бүхэнтэй уулзсан уу?

-Ар гэрийнхнээс нь хүмүүс ирж уулзсан. Надад ч гэсэн хүнд байна.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж