Монгол залуусыг дэлхийн хэмжүүрээр үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Монгол залуусыг дэлхийн хэмжүүрээр үнэлнэ

Монголын залуучуудын холбоо “Форбес Монголиа” сэтгүүлтэй хамтран энэ сарын 7-ноос эхлэн “40 нас хүртэлх 40 залуу” контентийг зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Дэлхийд алдартай “Форбес” сэтгүүлийн албан ёсны эрхтэй Форбес Монголиа сэтгүүл нь дэлхийн бизнесийн орчны хэв маяг, соёл, технологи, энтертаймент, удирдахуйн ухаан, инновацийг Монгол Улсад оюуны өмчөөр бүрэн баталгаажуулан, Монгол орон даяар  түгээн таниулан сурталчилах зорилготой энэхүү шалгаруулалтыг  МЗХ онцгой эрхийнхээ дагуу бүрэн хариуцан ажиллах бол Форбес Монголиа сэтгүүл 6-р сарынхаа дугаарт хэвлэн нийтлэх юм байна. “40 нас хүртлэх 40 залуу”-г “Дэлхийн хэмжүүрээр үнэлэн эрэмбэлнэ” уриатай шалгаруулалтад бүхий л салбарт амжилттай яваа 40 хүртлэх насны залуус оролцох боломжтой бөгөөд өрсөлдөх залуус нийт орлого ажилтны тоо, үүсгэн байгуулсан түүх болон амжилт, итгэлтэй байдал, хөрөнгө оруулалт хэмнэлт, шинэ нээлт, шинэ санаа, гэрээ хэлэлцээр, нийгэмд эзлэх нэр хүнд, хийсэн ажил нь нийгэмд тулгамдаад байгаа асуудалд үр дүнгээ өгсөн, мөн олон улсад нэрээ гаргасан амжилт, шинэ дэвшилтэт технологийн нээлт хийсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн томоохон байгууллагад Монгол Улсын нэрийг гарган удирдаж байгаа CEO, шинэ үйлдвэр байгуулсан, ашиг орлогоороо тэргүүлэгч, баялгийг бүтээгч, нэр хүндтэй, салбартаа манлайлагч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн залуучууд жагсаалтад багтах юм байна. Нэр дэвших залуусыг МЗХ, “Форбес Монголиа” сэтгүүл мөн дээрх шаардлагыг хангасан залуучууд өөрсдийн нэрээ дэвшүүлж болох бөгөөд тавдугаар сарын 20-ны дотор шаардагдах мэдээллээ МЗХ-нд өгөх  юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж