Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр Хүүхдийн холбооны хүүхдүүд хүндэтгэлийн жагсаалаар жагсч, туг залсан байна. Хүндэтгэлийн арга хэмжээг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нээж, Монголын хүүхэд бүрийн төлөө чин сэтгэлээ зориулан ажиллаж байсан төр захиргааны байгууллагын төлөөлөл, үе үеийн ахмад ажилтнуудад баяр хүргэжээ.
Т.МАША