Сувилахуйн, эх барихуйн алдартанууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Сувилахуйн, эх барихуйн алдартанууд тодорлоо

Энэ сарын 12-нд олон улсын сувилагч, эх баригчдын өдөр. Тус тэмдэглэлт өдрийг угтаж хоёр жил тутамд Төв аймгийн хэмжээнд сувилахуйн болоод эх барихуйн алдартнуудаа тодруулж алдаршуулдаг уламжлалтай. Энэ дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилгааны алба, Монголын сувилагчдын нийгэмлэгийн Төв аймгийн салбар нийгэмлэгээс зохион байгуулж, алдартнуудаа тодрууллаа. 2011 оны сувилахуйн алдартангуудаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн  халдвартын тасгийн сувилагч А.Мягмар, Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн сувилагч А.Оргодол, өрхийн эмнэлгийн сувилагч Чулуунсүх, Эрдэнэсант сумын хүн эмнэлгийн сувилагч Н.Буяндэлгэр, Аймгийн нэгдсэн эмнэлгийн  мэс заслын тасгийн сувилагч Амаржаргал, физик эмчилгээний сувилагч Ц.Батсүх, сүрьеэтэй тэмцэх төслийн зохицуулагч Ц.Мөнгөнцэцэг, эх баригч эмч Д.Гэрэлмаа, Сэхээн эрчимт эмчилгээний сувилагч Дулмаажав нарыг эх барихуйн болоод сувилахуйн есөн алдартанаар өргөмжилжээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж