Хал цэргүүд сургалтанд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Хал цэргүүд сургалтанд хамрагдлаа

Эр цэргийн алба хааж, эх орныхоо энхийн манаанд зогсоод ирсэн дайчдаа зэвсэгт хүчин зүгээр орхисонгүй ээ. Тэдний цаашдын боловсрол болоод ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалж, мэргэжил эзэмшүүлэхээр өчигдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас халагдсан дайчиддаа зориулсан сургалт, ярилцлагыг зохион байгууллаа. Тус аймгийн цэргийн штабын зүгээс сүүлийн жилүүдэд халагдсан дайчдад зориулсан ийм сургалт зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа аж. Халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор мэргэжил олгох, сургалтуудын талаар мэдээлэл өгөх, ажлын байрны захиалга танилцуулах суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар  танилцуулах ээлжит уулзалт өчигдөр боллоо. Энэхүү сургалтанд өнгөрсөн оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанаас халагдсан дайчид хамрагдсан юм.

Мөн халагдсан дайчдын хувьд нээлттэй байгаа боломжийн ажил бол гэрээт цэрэг гэдгийг цэргийн штабаас онцолж байгаа юм. Цэргээс халагдаад ирсэн дайчид хугацаат цэрэг болон ахлагчтай адил цэргийн ангид байрлан, эх орноо хамгаалж, энхийг сахиулж цалин авах боломж бий. Анх удаагийн гэрээ хоёр жилээр хийгддэг, цаашдаа 31 нас хүртлээ гэрээт цэрэг байж болдог. Энэ хугацааны нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг. Үндсэн цалингийн тал хувийг сар бүр олгоно, харин үлдсэн цалингаа халагдахдаа авдаг гэх мэт мэдээллүүдийг энэ үеэр олгож байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж