Эмнэлгүүдэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдэд шалгалт хийжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эмнэлгүүдийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжид шалгалт хийсэн байна. Уг шалгалтыг дөрөвдүгээр сарын эцсээр хийсэн бөгөөд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ зэрэг таван эрүүл мэндийн байгууллагыг хамруулжээ.

Шалгалт хийхэд Нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцөлийг бүрдүүлсэн байгааг МХЕГ онцлов. Гэхдээ цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй байжээ. Мөн эмнэлгийн байрны зоорийн давхарт болон шаардлага хангахгүй зай талбайд хийн баллон хадгалсан зэрэг нийт 90 зөрчлийг шалгалтаар илрүүлсэн байна. МХЕГ-ын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, албан шаардлага хүргүүлж, эмч, инженер техникийн ажилтнуудад мэргэжилт, арга зүйн зөвөлгөө өгсөн талаар албаныхан мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж