Роберто Кавалли Кети Перригийн гоёлыг урлажээ

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Роберто Кавалли Кети Перригийн гоёлыг урлажээ

Дэлхийн загварын хүрээний алдартай ноёдын нэг Роберто Кавалли дуучин Кети Перригийн тоглолтын гоёлыг урлажээ. Дуучин бүсгүй өчигдрөөс /V.07/ “The Prismatic” нэртэй аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд дэлхийг тойрох аялалд нь зориулж ноён Кавалли өвөрмөц дүр төрх, имиж бүрдүүлэх хоёр хослол бүтээсэн байна.

Эхний гоёл нь “Kaleidoscope Brode” нэртэй бөгөөд олон талт болор, цехин, солонгорсон туяатай тансаг даашинз гэнэ. Харин нөгөөх нь “Crocodila Scarab” гэх бөгөөд мөн л олон өнгөний уусгал мэт өвөрмөц болжээ.

Кети Перри “The Prismatic” аялан тоглолтоо өчигдөр Хойд Ирландын нийслэл Белфаст хотоос аялан тоглолтоо эхлүүлсэн юм. Тэрбээр тоглолтынхоо үеэр Роберто Каваллигийн дээрх хоёр бүтээлээс гадна Валентиногийн даашинзаар мөн гангарах гэнэ.

Т.МАША

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж