Чуулганы бэлтгэл ажилд зөвлөгөө өглөө

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Чуулганы бэлтгэл ажилд зөвлөгөө өглөө

Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Гадаад харилцааны яам, Төв  аймаг хамтран Төв аймгийн Зуунмод хотноо ирэх наймдугаар сарын 30-нд болох Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг хэрхэн зохион байгуулах гэж байгаа талаар ажлын хэсгийнхний уулзалт ярилцлага өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Харин энэ удаа гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын бэлтгэл ажилд туслахаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулагчдад зөвлөгөө өгч хамтран ажиллахад шаардагдах асуудлаар ярилцлаа. Уг чуулганаар Төв аймгийн 2023 оны төлөвлөгөөний дагуу хийгдэх ажлуудад төсөл шалгаруулан боловсруулах үйлдвэрлэлийн төслийг илүү түлхүү авч үзэх бодолтой байгаа гэдгээ хэлж байлаа. Төслийг авч эхэлсэн бөгөөд сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, сум бүрээс гурван төсөл буюу аймгийн хэмжээнд 16 төслийг шалгаруулж, энэхүү чуулга уулзалтын үеэр хэлэлцүүлэх бэлтгэл ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж