Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.05.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шууурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 4-6 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 6-11 градус, нутгийн зүүн хэсгээр 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж